БНХАУ экспортын барааны татвараа нэмсэн гэх асуудалтай холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн яамны Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү мэдээлэл өгчээ.
Тэрбээр "БНХАУ-ын тал татвараа нэмсэн гэх яриа гарч байна. Энэ үндэслэлгүй. Хоёр улсын хооронд импорт, экспортын тарифыг тогтоохдоо заавал Засгийн газар хоорондын хэлэлцээр хийдэг. Одоогоор Монгол, БНХАУ-ын хооронд ийм гэрээ хэлэлцээр хийгдээгүй байгаа. Хоёрдугаарт, БНХАУ дотооддоо аж ахуйн нэгжүүдэд тавигдах татварын хяналт, шалгалтаа сайжруулж, шинэчлэл хийж байгаа юм байна. 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа. Өмнө нь тээвэр зуучийн компаниуд Монгол Улс руу экспорт хийх эрхээ ашиглан, экспортын эрхгүй жижиг, дунд үйлдвэрүүдийн барааг зарж, НӨАТ-ын буцаалт дээрээс 5-8 хувийн ашиг авдаг байсан аж ахуйн нэгжүүд ийм боломжгүй болсон. Тиймээс алдагдсан орлогоо нөхөхийн тулд буруу, зөрүү мэдээлэл гаргах, зуучлалын хөлсөө нэмэх зэрэг тохиолдол гарсан байна" гэдгийг тодотгосон байна.