Мал тууж яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн гэж Онгой байдлын албанаас мэдээллээ.
Тодруулбал, Увс аймаг, Тэс сум “Шар хөдөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км, сумын төвөөс баруун зүгт 110 км/ аравдугаар 12-ны өдрийн 09:30 цагийн орчим тус сумын харьяат иргэн “У” нь “Шар хөдөө” гэдэг газраас Улаангом сум руу мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 13-ны өдрийн 03:30 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, иргэн У /67 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 0 эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн аж.