Өнгөрсөн шөнө Хөвсгөлд аймгийн зарим сумдад 9 см зузаан цас оржээ

Өнгөрсөн шөнө Хөвсгөлд аймгийн зарим сумдад 9 см зузаан цас оржээ

Өнгөрсөн хоногт Увс, Хөвсгөлийн баруун хойд, Завханы хойд хэсгээр 0.0-6.0 мм хур тунадас орсон байна.

Тодруулбал, Хөвсгөлийн Хатгал, Ренчинлхүмбэ, Увсын Түргэнд 9 см, Увсын Хяргас, Баян-Өлгийн Сагсай, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 2-6 см цасан бүрхүүлтэй байна. Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -3…+7 градус, говийн бүс нутгаар +16…+25 градус, бусад нутгаар +8…+15 градус дулаан байв. Агаарын температурын хувьд, өнгөрсөн шөнө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+5 градус дулаан, бусад нутгаар -2...-10 градус хүйтэн хоносон байна.