Увс аймгийн Давст сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Увс аймгийн Давст сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Увс аймгийн Давст сумын нутагт өнөөдөр /2025.09.25/ өглөө газар хөдөлсөн талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Тус мэдээлэлд дурдснаар газар хөдлөлт өглө 09:55:58 цагт болсон бөгөөд 4.5 магнитудын хүчтэй байжээ. Газар хөдлөлт Увс аймгийн Давст сумын төвөөс зүүн зүгт 34км, Увс аймгийн Тэс сумын төвөөс баруун зүгт 52км , Увс аймгийн Улаангом сумын төвөөс зүүн хойд зүгт 91км зайд болсон байна.