Хойд Солонгостой холбогдохоор Монголд ирсэн тагнуулын ажилтнуудад БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд тусалж байсан гэх шинэ баримтыг дэлгэжээ

Хойд Солонгостой холбогдохоор Монголд ирсэн тагнуулын ажилтнуудад БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд тусалж байсан гэх шинэ баримтыг дэлгэжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол өнгөрсөн онд дайны нөхцөл байдал зарлахаас өмнө буюу арваннэгдүгээр сарын сүүлээр Монгол Улсад тус улсын тагнуулын ажилтнууд хоёр ч удаа ирж Монголоор дамжуулан Хойд Солонгостой тохиролцож, дайны нөхцөл байдал зарлах үндэслэл бий болгохыг завдсан хэрэг гарсан. Эл хэргийн мөрдөн шалгах ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд олны анхаарлын төвд байсаар байна.

Тэгвэл Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яаманд батлан ​​хамгаалахын ажилтнаар ажиллаж байсан хурандаа А, захиргааны ажилтан иргэн Б нар тагнуулын ажилтнуудад тусалсан гэх шинэ нотлох баримтыг хэргийг мөрдөн шалгаж буй Тусгай прокурорын байгууллага ил болгосон байна. Тодруулбал, хурандаа А нь 2022 оноос хойш Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байгаад энэ оны долдугаар сард эх орон руугаа буцсан аж. Харин тагнуулын байгууллагад ажиллаж байсан туршлагатай, цэргийн офицер Б нь 2015 оноос эхлэн Монголд суугаа Элчин сайдын яаманд ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Уг баримтад дурдсанаар Монголд ирсэн тагнуулын ажилтнууд Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байсан хурандаа А-гийн машинд сууж явсан бөгөөд монгол хэл сайн мэддэг Б-ээс тусламж авч байсан гэх.

Гэхдээ тагнуулын ажилтнууд хурандаа А-д үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн даалгавар гүйцэтгэхийг зааварлаагүй гэж мэдүүлжээ. Улмаар эдгээр нөхцөл байдалд үндэслэн прокурорын байгууллага шалгалтыг үргэлжлүүлж байгаа бөгөөд хурандаа А, ЭСЯ-ны ажилтан Б нараас тухайн үед Тагнуулын төв газраас ямар хүсэлт хүлээн авсан эсэх, Хойд Солонгостой холбоо тогтооход чиглэсэн ямар нэгэн ажил хийсэн эсэх талаар байцаалт авахаар төлөвлөж байгаа аж. Уг хэрэг гарах үед буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар одоогийн элчин сайд Чой Жин Вон ажиллаж байсан. Хэрэв дээрх асуудал батлагдвал түүнийг суудлаас нь огцруулах хүртэл арга хэмжээ авч магадгүй юм. Учир нь уг тагнуулын хэрэг болон Ерөнхийлөгч асан Юн Сок Ёолтой холбогдох хэргүүд нэгэнт өндрийг аваад байгаа билээ. 

Эх сурвалж: 노컷뉴스




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө