Энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд гал гарч 260 гаруй иргэн хохироод байсан. Тус худалдааны төв нь 100 хувь орон нутгийн өмчийнх байсан бөгөөд төвийн суурин дээр төр хувийн хэвшлийн түншлэлээр дахин худалдааны төв барьж, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлж байв.
Ийнхүү төр хувийн хэвшлийн хүрээнд зургаан удаагийн тендер зарласан бөгөөд гэрээгээ хийхгүй байх, холбогдох материалуудаа гаргаж өгөхгүй байх зэрэг шалтгаанаар шинэ худалдааны төв барих ажил удааширсан байна. Улмаар есдүгээр сард тендерийн шалгаруулалтыг дахин явуулж, ирэх долоо хоногт "Шинэ мөрөн" худалдаа үйлчилгээний төвийн барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ. Түүнчлэн ирэх 2026 оны аравдугаар сард дөрвөн давхар худалдааны төвийн барилгыг ашиглалтад оруулах аж.