Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон Чагдаржавын талбайд “Нээлттэй мэдээллийн өдөрлөг”-ийг зохион байгуулжээ. Энэ үеэр байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, алба тасаг нэгжийн танилцуулга болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэж, шинэ дэвшилтэт техник технологийг танилцуулсан байна.
Өдөрлөгийн нээлтэд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Нэгдсэн эмнэлгийн дарга А.Амартүвшин нар оролцож, иргэдийг эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж, эмч, эмнэлгийн ажилтнуудад амжилт хүсжээ. Мөн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө мэдээлэл өгсөн бөгөөд нийтдээ 518 иргэн хамрагдсан байна. Мөн 100 хүнд эрт илрүүлэг үзлэгийн урилга тарааж, эмнэлгийн алба тасгуудаас 250 иргэнд эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө хүргэсэн байна.