Хичээл эхэлснээс хойш 7-16 насны 10 хүүхэд автомашинд мөргүүлж гэмтжээ

Хичээл эхэлснээс хойш 7-16 насны 10 хүүхэд автомашинд мөргүүлж гэмтжээ

Хичээл эхэлснээс хойш хүүхдүүд зам тээврийн осолд өртсөн талаарх дуудлага мэдээлэл нэмэгдэх болсон талаар цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Тодруулбал, нийслэлд 7-16 насны 10 хүүхэд явган хүний гарцаар гарч байхдаа автомашинд мөргүүлсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Шалгалтаар зам тээврийн осолд өртсөн дээрх хүүхдүүдийн 2 нь явган хүний гарцгүй хэсгээр зам гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоод байна. Түүнчлэн БЗД-ийн нутаг дэвсгэрт автомашин цахилгаан дугуйтай мөргөлдсөний улмаас цахилгаан дугуйгаар хичээлдээ хүргүүлж байсан 7 настай хүүхэд гэмтсэн байна. Иймд эцэг, эхчүүд та бүхнийг хүүхдэд гарцаар гарч хэвшихийг сануулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.