Найруулга зүйн алдаатай бичсэн "Хойд бүсийн оношилгоо, эмчилгээний дэд төв"-ийн хаяг олны бухимдлыг төрүүлэв

Найруулга зүйн алдаатай бичсэн "Хойд бүсийн оношилгоо, эмчилгээний дэд төв"-ийн хаяг олны бухимдлыг төрүүлэв

Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 06-нд Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв байгуулах шийдвэр гаргасны дагуу есдүгээр сарын 7-ны өдөр Эрдэнэт хотод дэд төвийн үйл ажиллагааг нээсэн. Уг нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцсон юм.

Гэвч тус эмнэлэг хаягаа Монгол хэлний өгүүлбэрийн найруулга зүйн алдаатай бичсэн нь олон хүний анхаарлыг татаж, дургүйцлийг төрүүлэв. Учир нь “Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв” бус “Хавдрын оношилгоо, эмчилгээний Хойд бүсийн дэд төв” гэх нь зөв найруулга байсан. Гэтэл томоохон эмнэлгийн нэрийг ингэж буруу бичсэн нь олны шүүмжлэлийг дагуулахын зэрэгцээ төрийн албан хаагчид Монгол хэлний уг, өгүүлбэр, найруулга зүйн мэдлэгээ илүү сайжруулах шаардлагатайг харуулж байна.