ФОТО: Манай улс археологийн түүхэндээ хамгийн том язгууртны булшны малтлага судалгааны ажлыг хийж байна

ФОТО: Манай улс археологийн түүхэндээ хамгийн том язгууртны булшны малтлага судалгааны ажлыг хийж байна

ШУА-ын Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Солонгосын үндэсний музейтэй хамтарсан "Мон-Сол" төслийн хүрээнд 2006 онд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын дуурлиг нарсны дурсгалт газар малтлага судалгааны ажил эхэлж байжээ.

Одоогийн байдлаар 299 хүннүгийн язгууртны булш илрүүлсэн байна. Харин яг одоо хийж буй 160-р булшны малтлага судалгааны ажил нь 2017 оноос эхэлсэн бөгөөд Монгол улсад эхний тавд орох томоохон хэмжээний түүх соёлын дурсгал юм байна.