Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Овоо суманд тарваган тахал гарсан тул аймгаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж, хичээлийг цахимд шилжүүлжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Овоо суманд тарваган тахал гарсан тул аймгаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж, хичээлийг цахимд шилжүүлжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сум болон Цагаан-Овоо суманд тарваган тахлын голомт, хүний өвчлөл бүртгэгдсэн тул тус аймгийн Онцгой комисс хуралдаж, Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Овоо сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоох шийдвэр гарсан байна.

Иймд тус сумдын сургууль, цэцэрлэг, коллежийн сургалтын үйл ажиллагаа, соёл урлагийн уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хичээлээс гадуурх үйлчилгээ, тоглоомын газрын үйл ажиллагааг есдүгээр сарын 7-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 13-ныг хүртэл долоон хоногийн хугацаанд хязгаарлаж, Мөрөн, Цагаан-Овоо сумаас гарах, орох хөдөлгөөн, үйлчилгээ, зах худалдааны төв, ресторан, баар, согтууруулах ундаа худалдаалах үйл ажилалааг 72 цагийн хугацаанд түр зогсоох шийдвэр гаргасан байна. Мөн хичээл, сургууль завсарласан хугацаанд хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулахыг үүрэгдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор 0-8 дугаар ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдийг цахимаар ажиллах боломж олгохоор болжээ. 




Өнөөдөр туулай өдөр

16 цагийн өмнө