Ховд аймгийн Булган суманд цагаан будаа тариалж эхэлжээ. Тодруулбал, Монголын анхны цагаан будааг Ховд аймгийн Булган сумын иргэн тариалж, амжилттай ургуулсан байна. Тэрбээр Солонгос сортын будааг эх орныхоо хөрсөнд нутагшуулан тариалсан нь амжилттай болсон бөгөөд 5 га талбайд ийнхүү тарьж ургуулаад байгаа аж. Видеог ЭНД ДАРЖ үзнэ үү.
