Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12.592 болж, нас баралт 10 болов

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12.592 болж, нас баралт 10 болов

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр өнөөдрийн байдаар /2025.07.21/ улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12.592 хүрээд байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 268 хүний 14 нь хүнд, 3 нь нэн хүнд байна. 

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 12.152, гэрээр эмчлүүлж буй  268, нас барсан 10, хавьтал болсон нийт 93.022 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4.858-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2.720 5-9 насны 1.600 хүүхэд улаанбурханаар өвджээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалсаар байна.




Өнөөдөр гахай өдөр

23 минутын өмнө