Ховд аймгийн Буянт голд өдөрт 1500 орчим, Дөргөн нуурт 800 гаруй хүн зорьж, аялж, зугаалж байна.
Тиймээс Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Цагдаагийн газар, Жаргалант, Булган, Чандмань сумын Засаг даргын Тамгын газраас хамтарсан хөдөлгөөнт болон явган эргүүлийг ажиллуулж байна.
Хамтарсан эргүүл Буянт, Булган гол, Дөргөн нуурын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэд болон бага насны хүүхдүүдэд үер, усны осол, наршилтаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж мэдээллийг өгч, чанга яригчаар сэрэмжлүүлэгийг хүргэн, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгааг мэдээллээ.