"Эм энд жи констракшн" ХХК нь зөвшөөрөлгүй авто зам сэтэлж, олны нэрлэж заншсан “Авлига хороолол”-ын барилгынхаа цахилгааныг холбох гэж байжээ.
Тодруулбал, Нийслэлийн автозамын газраас зам сэтлэх зөвшөөрөл өгөөгүй байхад тус компани нь Махатма Гандигийн гудамж буюу "Home plaza"-ийн ард талд авто зам сэтэлж, ухан барилгынхаа цахилгааныг татаж байсан зөрчлийг арилгуулжээ. Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс тус компанид шаардлага тавьсан боловч ажиллаа зогсоохгүй байсан тул цагдаад дуудлага өгч таслан зогсоох арга хэмжээ авсан аж. Ташрамд, "Aqua garden" орон сууцны төслийн хоёр блок барилгыг Дунд голын ай сав руу хэтрүүлэн барьсан гэх дүгнэлт гарч, Хотын даргын нураах захирамж гарч байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар барилгыг нураалгүй байсаар олны нэрлэж заншсан “Авлига хороолол” бүхэлдээ ашиглалтад орох гэж байна.