Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд найм давж, "Улсын гарди" цол хүртсэн бөх Нямдоржийн Өсөхбаяр төрсөн нутагтаа очжээ. Түүнийг нутгийн иргэд хүндэтгэн хүлээн авсан бөгөөд Монгол Улсын гарди Н.Өсөхбаярт 3 өрөө байрны батламжийг Сүхбаатар аймгийн Засаг дарга М. Идэрбат гардуулж өгсөн байна.
Н.Өсөхбаяр аймгийн арслан цолоос шууд үзүүр, түрүүнд шалгарсан хоёр дахь бөх юм. Түүнчлэн Сүхбаатар аймгаас төрж буй 17 дахь улсын цолтон, анхны гарди цолтон билээ.