Гачууртад шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон тул энэ сарын 30 хүртэл иргэдийг оруулж, гаргахгүй

Гачууртад шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон тул энэ сарын 30 хүртэл иргэдийг оруулж, гаргахгүй

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Гачууртын Шар хоолой, Шивэртийн аманд шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан захирамж гарган хорио цээрийн дэглэм тогтоожээ. 

Улмаар хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор тухайн бүс нутагт амьдардаг иргэдийг урд шөнийн 00:00 цагаас эхлэн долоодугаар сарын 30 хүртэл оруулж, гаргахгүй байхаар шийдвэрлэснийг анхаарууллаа.