Үндэсний их баяр наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн Э.Батмагнайг М-Си-Эс групп 1 тэрбум төгрөгөөр шагнахаа зарлалаа.
Энэ талаар М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал: "Сүүлийн жилүүдэд нутгийн залуу бөхөө дэмжиж, дээлийн захыг нь мушгиж ирлээ. Хонгор нутгаас маань 76 жилийн дараа Улсын наадмын түрүү бөх тодорсонд магнай тэнийн баярлаж сууна. Шинэ арслангийнхаа амжилтыг 1 тэрбум төгрөгөөр мялааж, Улсын аварга хэмээх эрхэм цолонд хүрч, түмэн олноо баярлуулахыг хүсэн ерөөе!"
Эх сурвалж: MCS group