Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат нарыг шүүх хурал дахин хойшиллоо

Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат нарыг шүүх хурал дахин хойшиллоо

Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн Б.Мандахбаяр нарт холбогдох авлигын  хэргийг ирэх есдүгээр сарын 03-ны /2025.09.03/ өдөр шүүхээр товлоод байсан билээ. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал дахин хойшилсон байна. Тодруулбал шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр ирэх аравдугаар сарын нэгний өдөр хүртэл хойшиллоо. 

Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн Б.Мандахбаяр нарын хамт авлигын хэрэгт холбогдож, улмаар прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн 22.5-1, 17.3-2.2, 21.2-1, 22.1-2, 22.4-2, 10.4-1, 21.14-2 дахь хэсэгт зааснаар ялласан байдаг юм.