Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Монгол-Японы эмнэлэгт зочилжээ.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг, АШУҮИС-ийн хамт олон угтан авч, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал П.Баясгалан үйл ажиллагааг танилцуулж, хэвтэн эмчлүүлэх тасгаар зочлон, Япон Улсад боловсрол эзэмшсэн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн байна.