ФОТО: Монгол, Узбекистан хоёр улсын тэргүүн хатагтай Чойжин ламын сүм музейд зочилжээ

ФОТО: Монгол, Узбекистан хоёр улсын тэргүүн хатагтай Чойжин ламын сүм музейд зочилжээ

Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэргий Зиорат Мирзиёевагийнхаа хамтаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

Өчигдөр /2025.06.25/ Монгол Улсын тэргүүн хатагтай Л.Болорцэцэг болон Узбекистан Улсын тэргүүн хатагтай Зироатхон Мирзиёева нар Чойжин ламын сүм музейд зочилж, Монголын түүх, соёлын өвийг үзэж сонирхжээ. Уг айлчлалын үеэр музейн хосгүй үнэт үзмэрийн дэлгэрэнгүй тайлбар, түүхэн дурсгалт уран барилгын онцлогийг танилцуулсан хэмээн тус музейн цахим хуудсанд мэдээлсэн байна. 1908 онд баригдсан тус сүмийг Төрийн Чойжин Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан “Чойжин Лам” нэрээр нэрлэсэн байдаг. Монголын Буддын шашны түүхэнд чухал ач холбогдолтой тул 2020 онд Дэлхийн хөшөө дурсгалын сангийн анхааран хамгаалах жагсаалтад оруулж байжээ.