14 настай хүүхэд Туул голд тоглож байгаад живж амь насаа алджээ

14 настай хүүхэд Туул голд тоглож байгаад живж амь насаа алджээ

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Сонсголонгийн гүүр”-ний баруун талд бага насны хүүхдүүд Туул голын усанд тоглож байснаас нэг хүүхэд живсэн гэх дуудлага ЦЕГ-т бүртгэгджээ.

Цагдаагийн алба хаагчид хэргийн газар очихоос өмнө Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очсон байсан ба живсэн гэх Э-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 15:15 цагт голын эргээс 4 метрт, голын усны 2 метрийн гүнээс цогцсыг нь олж гарган Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Уг хүүхдүүд Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны оршин суугч А /14 настай эмэгтэй/, мөн тус дүүргийн 36 дугаар хорооны оршин суугч Э /14 настай эмэгтэй/ нар байсан ба тухайн өдөр Туул голын усанд орж байгаад живэхэд нь голын эрэг дагуу амарч байсан иргэд А-г уснаас татан гаргаж аварчээ. Харин Э-г гаргах боломжгүй болсон тул аврах албаны ажилчдыг дуудсан аж. Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.