ХҮН намын Төлөөлөх зөвлөл хуралдаж Засгийн газарт хамтран ажиллахыг 97 хувийн саналаар дэмжжээ

ХҮН намын Төлөөлөх зөвлөл хуралдаж Засгийн газарт хамтран ажиллахыг 97 хувийн саналаар дэмжжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.17/ Ардчилсан намаас бусад парламентад суудалтай намуудтай Засгийн газарт хамтран ажиллах талаар зөвшилцөх саналыг хүргүүлсэн. 

Үүнтэй холбоотойгоор ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН хуралдаж Засгийн газарт хамтран ажиллах тухай хэлэлцэх товтой байсан. Тэгвэл дөнгөж сая ХҮН намын Төлөөлөх зөвлөл хуралдаж дуусчээ. Хуралдаанаар Ерөнхий сайдын саналыг хүлээн авч, Засгийн газарт дахин хамтран ажиллах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 97 хувь нь дэмжжээ.