Ховд аймгаас алга болсон 17 настай хүүг нас барсан байдалтай олжээ.
Тодруулбал, "Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрээс 2025 оны зургаадугаар сарын 01-ний өдөр оршин суугаа газраасаа алга болсон иргэн Б нь 2025 оны зургаадугаар сарын 11-ний өдөр Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрээс нас барсан байдалтай олдсон байна. Цагдаагийн байгууллагаас нас барсан шалтгааныг тогтоох чиглэлээр холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэж ЦЕГ-аас мэдээллээ.