ФОТО: Польш улсад ажиллаж, амьдарч буй монголчууд Үндэсний их баяр наадмаа хийжээ

ФОТО: Польш улсад ажиллаж, амьдарч буй монголчууд Үндэсний их баяр наадмаа хийжээ

Польш улсад ажиллаж амьдарч буй монголчууд Варшав хотын Повшин цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 7-ны өдөр Үндэсний их баяр наадмаа хийжээ.

Наадмын үеэр Польш, Чех, Швед, Герман, Унгараас ирсэн 64 бөхийн барилдаан, хүүхдийн барилдаан, шагайн харваа, шатрын тэмцээн, гар барилдаан, Хүүхдүүдэд зориулсан уралдаан, гар зургийн уралдаан, Монгол уран бичлэг, ноолуурын бүтээгдэхүүн танилцуулга, болжээ. Түүнчлэн "Улаанбаатар" театрын уран бүтээлчид морин хуур, уртын дуу, хөөмий, бие биелгээ бүхий урлагийн тоглолт хийсэн байна. Бөхийн барилдаанд Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, сумын заан Б.Энхбаяр түрүүлж, Орхон аймгийн Жаргалант сумын харьяат, аймгийн начин С.Энх-Амгалан үзүүрлэжээ.