Өнөөдөр нохой өдөр

Өнөөдөр нохой өдөр

Аргын тооллын 6 сарын 10, Ангараг гараг. Билгийн тооллын 14, Онгоц одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Түлэнх угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.




ITP форум-2025 болж байна

49 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө