Ховд аймгийн төвөөс алга болсон 17 настай хүү одоог хүртэл олдоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Ховд аймгийн хэмжээнд эрэн хайх ажиллагаа 8 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд 1000 гаруй хүн оролцож байгаа аж. Эрэлд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Цагдаагийн газар, Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Ховд Онцгой Байдлын Газар, Ховд Шшгг-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Ховд Хөгжимт Драмын Театр, Зэвэгт хүчний 123 дугаар анги, сумын ЕБС-иуд зэрэг албан байгууллагууд, ар гэрийнхэн болон дронтой хувь хүмүүс хамтран ажиллаж байна.