“Акуа гарден" хотхоныг барьж буй “Эм Энд Жи” констракшн Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд зөвшөөрөлгүй нэвтэрч, бохирын шугамын газар ухжээ

“Акуа гарден" хотхоныг барьж буй “Эм Энд Жи” констракшн Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд зөвшөөрөлгүй нэвтэрч, бохирын шугамын газар ухжээ

"Акуа гарден" төслийг хэрэгжүүлэгч “Эм Энд Жи” констракшн Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд зөвшөөрөлгүй нэвтэрч газар ухжээ.

Тодруулбал, өнгөрсөн сарын 30-31-нд шилжих шөнө “Эм энд жи” констракшн Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн газарт зөвшөөрөлгүйгээр нэвтэрчээ. Ингэхдээ бохирын шугамын холболтоо хийх зорилгоор газар ухаж, явган хүн нэвтрэхэд зориулсан хаалгаар хүнд даацын машиныг оруулж хоёр жил ургуулсан зүлэг, явган хүний зам, гүйлтийн талбайг эвдсэн байна.

Өмнө нь хэд хэдэн удаа “Акуа гарден” төслийг хэрэгжүүлэгч нь техникээ оруулж бохирын шугам ухах хүсэлтээ илэрхийлсэн ч Рио тинто компани холбогдох газраас зөвшөөрөл авах ёстой хэмээн мэдэгдэж байсан байна. Гэвч ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр шөнө нэвтэрч явган хүн нэвтрэхэд зориулсан хаалгаар хүнд даацын машинтай нэвтрэн ойр орчмын талбайг сэндийчсэн бөгөөд Цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс хохирлоо тус компаниас нэхэмжилнэ гэдгээ илэрхийлжээ.

Сонирхуулахад, "Акуа гарден" буюу иргэдийн нэрлэснээр "Авлига хороолол"-ын орон сууцны хорооллын урд талын хоёр блок барилгыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлж, Дунд голын ай сав руу оруулж барьсан нь тогтоогдсон бөгөөд уг хоёр блок барилгыг нураах Хотын даргын захирамж гарсан ч шүүхэд гомдол мэдүүлснээр уг асуудал шүүхийн шатанд гацсан байдалтай байгаа юм. 




Өнөөдөр хонь өдөр

14 цагийн өмнө