“Талын салхи” олон улсын мото фестиваль жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.
Энэ удаагийн мото наадамд Монгол Улсаас 60 мото клубын 2000 гаруй мотоцикл сонирхогч, БНХАУ-ын 130, ОХУ-ын 300-400, Малайз, Хонгконг, Вьетнам зэрэг зүүн азийн мотоцикл сонирхогчид болон АНУ, Герман зэрэг олон улсын мото сонирхогчид оролцож байна.
Мото наадамд оролцогчид 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд цуглан нээлтийн арга хэмжээнд оролцож, 12:00 цагт нэгдсэн байдлаар цуваагаар хөдлөн, “Энхтайваны өргөн чөлөө буюу Сүхбаатарын талбай-Улсын их дэлгүүр- Баруун дөрвөн зам-Таван шар-61-н гарам-Хүй долоон худаг” гэсэн маршрутаар явах юм. Мото наадам нь Хүй долоон худагт байрлах “Монгол наадам” цогцолборт үргэлжилж, энтертайнмент шоу арга хэмжээ болно. Энэ үеэр хоолны асар, уух зүйлс, худалдаа үйлчилгээ, хөгжөөнт тоглоом, спорт тэмцээн болох юм.