Найман шарга валютын захад ам.долларын ханш таван төгрөгөөр суларч өнөөдрийн байдлаар 3595 төгрөгөөр арилжаалагдаж байна. Харин юанийг 502 төгрөгөөр зарж байгаа аж. Арилжааны банкуудад нэг ам.долларыг 3562-3568 төгрөгөөр авч 3590-3594 төгрөгөөр зарж байна. Монголбанкны өчигдрийн албан ханшаар долларын ханш 3575.09 төгрөг байгаа бол юань 497.69 төгрөг байна.
