“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээн өнгөрөгч сард болсон.
Иргэд ч өргөнөөр хамрагдаж, 30 мянган иргэн оролцсон гэх тоо бий. Тэгвэл энэ сард орон нутагт марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Энэ амралтын өдөр Сэлэнгэ болон Хэнтий аймагт иргэдийн дунд нээлттэй марафоныг зохион байгуулахаар болсон байна. Дөрөв дэх удаагийн “Сэлэнгэ марафон 2025” тэмцээн маргааш 10 км, 21 км зайд болно. Харин “Зуунмод марафон 2025” тэмцээн энэ сарын 20-ны өдөр болно. Уг тэмцээнд оролцох иргэд 5 км, 10 км мөн гэр бүлийн 1500 м зайд шилдгүүдээ тодруулна. Аймгуудын марафон гүйлтийн тэмцээнд бусад аймгаас иргэд оролцох бүрэн боломжтой юм байна.
Б.ЭНХМАА