Сүмогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн эх орондоо ирлээ

Сүмогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн эх орондоо ирлээ

Нэгдүгээр сарын башёд түрүүлсэн Хоошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмогийн 74 дэх Ёкозүна буюу их аварга болсон билээ.

Тэгвэл Хоошёорюү С.Бямбасүрэн өчигдөр /2025.06.05/ Улаанбаатарын цагаар 23 цагт эх орондоо иржээ. Өдгөө 25 настай Хоошёорюү С.Бямбасүрэн аваргыг Асашёорюү Д.Дагвадоржийн үеэл дүү гэдгээр нь Монголчууд сайн мэдэх билээ.

Хоошёорюү С.Бямбасүрэн эх орондоо ирснийхээ дараа “Хоёр жилийн өмнө эх орондоо ирж байсан. Ёкозүна буюу их аварга цолыг хүртсэнээс хойш эх орондоо анх удаа ирж байна. Энэ удаа эх орондоо амрах гэж ирсэн. Маш өндөр, том цолыг хүлээж авсандаа сандарч, айдастай байсан. Энэ амжилт бол дуртай спортдоо оргилд нь гарахыг төлөө бүх зүйлээ шавхаж, тууштай байсны минь үр дүн гэж бодож байгаа. Энэ өндөр дээд цолыг хүртсэнээрээ аав ээжийнхээ ачийг хариулж байна л гэж бодсон” гэжээ.

Б.ЭНХМАА