Д.Нямсамбуу: Бурхан багшийн их дүйчин өдөр Төв талбайд иог, бясалгалын багш нар мэдээлэл өгч цагаан, ногоон хоолоор үйлчилнэ

Д.Нямсамбуу: Бурхан багшийн их дүйчин өдөр Төв талбайд иог, бясалгалын багш нар мэдээлэл өгч цагаан, ногоон хоолоор үйлчилнэ

Өнөөдөр /2025.06.06/ Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд нь Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан номын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

Тодруулбал ирэх долоо хоногийн лхагва гараг буюу 2025.06.11-ний өдөр Бурхан багшийн дүйчэн өдрөөр бүх нийтээр амрах билээ.

-БУРХАН БАГШИЙН ДҮЙЧЭН ӨДӨР БОЛ ЁС СУРТАХУУНЫ БАЯР ЮМ-

Энэ өдөр зохион байгуулагдах арга хэмжээний талаар Д.Нямсамбуу гавж: Бурхан багшийн дүйчэн өдөр бол ёс суртахууны баяр юм. Энэ жилийн Бурхан багшийн их дүйчин өдрийг бид арай өргөн хүрээнд тэмдэглэхээр ярьж байна. Гандантэгчэнлин хийдэд зохион байгуулагдах арга хэмжээнээс гадна төв талбайд 15:00 цагт нийтэд зориулсан арга хэмжээ зохион байгуулна. Бурханы шашны олон бясалгагч багш нар төв талбайн асарт бясалгалын талаар тайлбарлаж, хөтөлж, иог хийх талаар зөвлөгөө өгч, цагаан, ногоон хоолны үйлчилгээ үзүүлнэ.