Майхан барьж амрах зориулалтын хэсэг, мах шарах задгай талбай, жижиг цөөрөм, задгай театртай байгууламжийг Сэлбэ голын эрэгт байгуулж байна

Майхан барьж амрах зориулалтын хэсэг, мах шарах задгай талбай, жижиг цөөрөм, задгай театртай байгууламжийг Сэлбэ голын эрэгт байгуулж байна

Чингэлтэй дүүрэг, Сэлбэ голын эрэгт иргэд чөлөөт цагаа өнгөрөөх "Амралтын ногоон бүс" буюу /Campground/ кемпийн талбайг бий болгохоор ажиллаж байгааг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул мэдэгдлээ. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 24-р хороо, зуслангийн бүсэд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг иргэд, хүүхэд залуучуудын амарч, чөлөөт цагаа өнгөрөөх шинэ ногоон орчин болгон тохижуулах ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. Энд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байхаас гадна голын эрэг дагуу майхан барьж амрах зориулалтын хэсэг, мах шарах задгай талбай, жижиг цөөрөм, олон төрлийн спортын талбай, задгай театр, автомашины зогсоол зэргийг барьж байгуулах ажлыг цогцоор нь шийдсэн байна.