Хоошёорюү С.Бямбасүрэнгийн тариалангийн талбайд будаа тарьж буй нэвтрүүлэг Японы телевизээр цацагджээ

Хоошёорюү С.Бямбасүрэнгийн тариалангийн талбайд будаа тарьж буй нэвтрүүлэг Японы телевизээр цацагджээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Токамачи хотын тариалангийн талбайд өнгөрсөн долоо хоногт хүүхдүүдэд зориулан будаа тарьж буй нэвтрүүлэг тус улсын “Niigata” телевизээр цацагджээ.

Тэрбээр энэ жил тариаланчдын дэмжлэгээр будаа тариалагч машиныг анх удаа ашиглаж үзсэн бөгөөд нэвтрүүлэг өнгөрсөн тавдугаар сарын 30-ний өдөр орон даяар цацагдсан байна. Тэд хураасан будаагаа "Хүүхдийн цайны газар"-т хандивлах гэнэ. Энэ талаараа тэрбээр "Энд хураасан будаагаа "хүүхдийн цайны газар"-д хандивлана. Бид хүүхдүүдийг инээлгэхийн тулд юу ч хийх талаар ярилцаж, тэднийг амттай будаагаар дайлахыг гэж хүссэн. Цаашид амттай тэднийг будаа идэж, сүмо бөх болно гэдэгт найдаж байна" гэжээ.