“Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг Чингисийн талбайд тэмдэглэн өнгөрүүллээ

“Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг Чингисийн талбайд тэмдэглэн өнгөрүүллээ

Өнөөдөр буюу зургадугаар сарын 5-нд “Дэлхийн байгаль орчны өдөр” тохиож байна.

Энэ жил манай улс дэлхийн ногоон өдрийг “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд БОНХЯ-ны зүгээс өнөөдөр дараах үйл ажиллагааг зохион байгуулах юм.

  • Чингисийн талбайд 12:00-14:30 цагийн хооронд их, дээд сургууль, МСҮТ, коллежийн оюутан сурагчдын дунд зохиогдох “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриатай Flash mob,
  • Цэнгэг ус, байгалийн нөөцийн газарт 09:00-14:00 цагийн хооронд “Монголчуудын байгаль хамгаалах өв соёл, уламжлал ба орчин үе” Эрдэм шинжилгээний бага хурал,
  • “Тэнгис” кино театрын бага танхимд 18:00 цагт Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болох дэд бүтцийн төслүүдийн зэрлэг амьтдын нүүдэл, амьдрах орчин дахь нөлөөлөл, түүний шийдлийн талаар бүтээсэн “Гарц” баримтат киноны нээлт,
  • Занабазарын дүрслэх урлагийн музейд “Биологийн олон янз байдал Мongolica-2013” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт тус тус болно.

Түүх сөхвөл, 1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн 6 дугаар сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулсаар иржээ.