Улсын хэмжээнд тариалалт энэ сарын 3-ны байдлаар 351.2 мянган га буюу 54.4 хувийн гүйцэтгэлтэй байна.
Үүнээс улаанбуудай 232.8 мянган га буюу 75.1 хувь, төмс 7.8 мянган га буюу 38.9 хувь, хүнсний ногоо 5.9 мянган га буюу 31.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн малын тэжээл 17.5 мянган га буюу 12.17 хувь, тосны таримал 65.4 мянган га буюу 63.1 хувийн тариалалттай үргэлжилж байна. Улсын хэмжээнд энэ онд 360.7 мянган га-д үр тариа, үүнээс 310.1 мянган га-д улаанбуудай, 20.1 мянган га-д төмс, 18.8 мянган га-д хүнсний ногоо, 144.1 мянган га-д малын тэжээл, 103.7 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 7.9 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 655.5 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавьжээ. Энэхүү зорилт нь Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор баталсан “Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-г хэрэгжүүлэх талаар үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ оны тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр аймгуудад үүрэг чиглэл өгч, “Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-г хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг эрчимжүүлж байгаа аж.