Богд хааны ордон музей иргэддээ зориулан түүх, соёлын өвийг таниулан сурталчлах олон төрлийн үйл ажиллагааг уламжлалт болгон зохион байгуулдаг. Түүний нэг нь "Хааны ордны зоог өдөрлөг" юм. Тус өдөрлөг 05.31-06.01 хооронд үргэлжлэх бөгөөд ирсэн зочдоо цагаан хоолоор дайлдаг уламжлалтай. Эл өдрүүдэд өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд насанд хүрэгчид болон оюутнууд 50 хувийн хөнгөлөлттэй буюу 7500 төгрөгөөр зочлох боломжтой ажээ.
“Хаан ордны хавар - 2025” нээлттэй өдрүүдэд “Бичиг үсгийн гэгээн” тусгай үзэсгэлэн, “Шар торгон өргөмжлөл”, “Хүслийн таван эрдэм” боловсролын хөтөлбөр болон “Хааны зоог” өдөрлөгөөр зочлох боломжтой аж. Энэ хүрээнд тус өдрүүдэд нийтийн хүртээл болоогүй Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдсан бичиг үсгийн дурсгалуудыг дэлгэх юм байна. . Тухайлбал, хааны магтаал, зарлиг болон төрд гавьяа байгуулсан иргэддээ хүртээдэг “Шар торгон өргөмжлөл” тэргүүтэй олон үзвэрүүд багтана.