Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо орон сууцны байрны цахилгаан дамжуулах кабель утас шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 27-ны өдрийн 13:35 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчлыг очиход тухайн байрны 6 дугаар давхраас, 13 дугаар давхар хүртэл цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 85 иргэнийг гаргажээ.
