Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 8- 20 цаг хүртэл багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр байна. Өвөрхангайн өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь, Хэнтийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +6-+11 градус, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +13-+18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр +24-+29 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +30-+35 градус, бусад нутгаар +19-+24 градус дулаан байна. Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг ЦУОШГ-аас анхааруулжээ.