Замын-Үүд боомтоор нэг өдрийн дотор 8600 гаруй иргэд нэвтэрчээ

Замын-Үүд боомтоор нэг өдрийн дотор 8600 гаруй иргэд нэвтэрчээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ний өдөр ЕБС-ийн амралт эхэлсэнтэй холбогдуулан Замын-Үүд боомтоор зорчих иргэдийн тоо нэмэгдэж гарах чиглэлд 5668, орох чиглэлд 2975 зорчигч нэвтэрсэн талаар Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Замын-Үүд боомтод ажиллаж буй Гаалийн газар, Хил хамгаалах байгууллагын зүгээс ямар нэгэн сүлжээ тасрах болон техникийн саатал гараагүй ба ажил хэвийн явагдаж дууссан байна.

Зорчигчийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Хилийн байгууллагын зүгээс анх удаа зорчиж буй Монгол иргэдийн хурууны хээг уншуулах үйлдлүүд дээр удааширч, Эрээн хотын боомт 18 цаг 30 минут хүртэл зорчигчдыг оруулсан мэдээллийг өгчээ.




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө