Мал, тэжээвэр амьтдын тооллогыг ирэх сарын 7-17-нд зохион байгуулна

Мал, тэжээвэр амьтдын тооллогыг ирэх сарын 7-17-нд зохион байгуулна

2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг арванхоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар болсныг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээллээ.

Мөн малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалжээ.

Энэхүү тооллогоор:

  • Мал амьтдын тоо толгойн өсөлт бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт
  • Мал, тэжээвэр амьтдын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг
  • Малын бэлчээр, хадлан, тэжээлийн хүрэлцээ, хангамж
  • Худаг, уст цэгийн бүртгэл төлөвлөлт
  • Малчдын ахуйн нөхцөл, орон нутгийн хөгжил
  • Малчдын өрх, ам бүл, хөдөлмөр эрхлэлт зэргийг тодорхойлох юм.

Сонгирхуулахад, Өнгөрсөн онд манай улсад 71.1 сая толгой мал тоологдсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байв.




Өнөөдөр тахиа өдөр

11 цагийн өмнө