СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Утсаа авах гэж голын ус руу ороод гацсан хоёр хүүхдийг уснаас гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Утсаа авах гэж голын ус руу ороод гацсан хоёр хүүхдийг уснаас гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Сонсголонгын гүүр гэдэг газар Туул голын усанд 2 хүүхэд ороод гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 07:43 цагт хүлээн авсан байна. 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход А /15 настай, эмэгтэй/, Х /16 настай, эмэгтэй/ нар гар утсаа голд унагаж авах гэж ороод голын уснаас гарч чадахгүй байсан тул уснаас гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 




Өнөөдөр хулгана өдөр

15 цагийн өмнө