Голд живсэн 7 настай хүүг хайх ажиллагааг зөвшилцөн зогсоожээ

Голд живсэн 7 настай хүүг хайх ажиллагааг зөвшилцөн зогсоожээ

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сумын Их-Уул багийн “Найман толгой” гэдэг газар Дэлгэрмөрөн голд өсвөр насны хүүхэд живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 09-ний өдрийн 15:38 цагт хүлээн авсан.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн нийт 20 хүн, 4 автомашин, 1 завьтайгаар  Д /7 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зургаадугаар сарын 12-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 20:30 цаг хүртэл осолдсон “Найман толгой” гэдэг газраас “Хилэнгийн гүүр” гэдэг газар хүртэл 50 км-т завиар, голын эрэг дагуу явганаар зохион байгуулж, нийт 20 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо.




Өнөөдөр хулгана өдөр

13 цагийн өмнө