Ерөнхийлөгч ажлаасаа чөлөөлөгдвөл гурван жил төрийн тусгай хамгаалалтад байж,  насан туршдаа ЗГ-ын гишүүний цалинтай дүйцэхүйц сул цалин авна

Ерөнхийлөгч ажлаасаа чөлөөлөгдвөл гурван жил төрийн тусгай хамгаалалтад байж, насан туршдаа ЗГ-ын гишүүний цалинтай дүйцэхүйц сул цалин авна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн мягмар гарагт /2026.11.17/ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдэгдсэн. 

Учир нь Хотын дарга асан Х.Нямбаатарын удаа дараа хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ” хэмээсэн юм. Үүнтэй холбогдуулан өчигдөр/2026.11.18/ ТББХ хуралдаж, 77.8 хувийн саналаар дэмжсэн юм. Улмаар өнөөдөр 14.00 цагаас эхлэх УИХ-ын чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх аж. 

Тэгвэл Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын гишүүдийн дийлэнх нь дэмжиж, УИХ-ын хурлын дарга алх цохисноор түүний бүрэн эрх дуусгавар болох юм. Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар "Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин насан турш авч, 3 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй" аж.