“The Wall Street Journal” (WSJ) хэвлэл есдүгээр сарын 24-нд албаны эх сурвалжуудаас иш татан мэдээлснээр, АНУ, БНХАУ-ын засаг захиргаа цөмийн зэвсгийн асуудлаар нууц зөвлөлдөх уулзалтууд хийж байна гэжээ.
Уг хэлэлцээг олон нийтийн анхаарлыг татахгүйгээр, Женев болон Нью-Йорк хотод болж буй олон талт уулзалтуудын хүрээнд хаалттай зохион байгуулж байгаа аж. АНУ-ын тал Хятадыг цөмийн туршилтыг хориглох 30 жилийн хугацаатай мораторийг зөрчиж, маш бага хүчин чадалтай цөмийн төхөөрөмжийг нууцаар туршсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа талаар WSJ мэдээлжээ. Мөн сүүлийн үеийн хиймэл дагуулын зургийн дүн шинжилгээгээр Хятадын цөмийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотой долоон объектод дэд бүтцийн өргөтгөл хийсэн шинж тэмдэг илэрсэн байна. АНУ-ын тал эдгээр өөрчлөлт болон Хятадын цөмийн зэвсгийн чадавх нэмэгдэж буйтай холбоотой асуудлаар Бээжингээс тайлбар авах, цөмийн туршилтын талаарх мэдээллийг тодруулахыг зорьж байгаа аж. Харин Хятад улс цөмийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотойгоор цөмийн туршилт хийсэн гэх АНУ-ын сэжгийг хүлээн зөвшөөрсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.