Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй.
Энэ үеэр НҮБ-ын чуулганы үеэр Төрийн тэргүүнүүдийн хөөрөлдөх шинэ сэдвүүдийн нэг нь Ерөнхийлөгчийн штанг шахсан бичлэг байсан талаар ГХ-ны сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа хуваалцлаа. Тэрбээр "Зарим нэг нь “Чи бид нарыг чирээд байна шүү дээ” гээд инээлдэх. Дэлхийн удирдагчид Монгол Улсыг минь эерэг, сайхнаар ойлгоход дэм болох бичлэг нийгмийн сүлжээний хүчээр чамгүй түгжээ" хэмээн бичжээ.