СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан, Хөвсгөлийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүснэ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан, Хөвсгөлийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүснэ

Есдүгээр сарын 27-нд Завхан, Хөвсгөлийн нутгаар, 28-нд Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудна.

Мөн энэ сарын 25-29-нд шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх тул тариа, ногоо цасанд дарагдах, хайрагдахыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 24-25-нд шилжих шөнө Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд сумдын нутгаар 0.0-3.0 мм, 25-ны өдөр Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Төв аймгийн баруун өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.