OpenAI компанийн хиймэл оюун ухааны нэгэн загварыг сургах явцад уг загвар хяналтаас гарч, сүлжээний хамгаалалтын механизмуудаас бултан Австралийн засгийн газрын цахим хуудсыг хакердсан байна.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Энтони Албаниз “илт байж боломгүй зөрчил гаргасан” ChatGPT-ийг бүтээгчийг шүүмжилжээ. Түүний ярьснаар, энэ оны 6 дугаар сард OpenAI компанийн бүтээсэн хиймэл оюуны хэрэгсэл нь Medicare гэдэг төрийн эрүүл мэндийн даатгалын тогтолцооны статистик мэдээлэл бүхий порталыг хакердсан байна. Гэтэл ийм халдлага гарсан талаар тус компани хэдэн сарын дараа Австралийн эрх баригчдад мэдэгдсэн ажээ. Ерөнхий сайд Э.Албаниз болсон хэрэг явдлын талаар OpenAI-гийн ерөнхий захирал Сэм Альтмантай ярилцсан бөгөөд зөрчил гарсан болон түүний талаар цаг алдаж мэдээлсэн явдалд санаа зовниж буйгаа тухайн үед илэрхийлсэн байна. Харин өвчтөнүүдийн хувийн мэдээлэл алдагдсан гэх шинж тэмдгүүд илрээгүй ба төрийн үйлчилгээний бусад сервис халдлагад өртөөгүй ажээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.