Нийтийн тээврийн зарим чиглэлд шинэ зогсоол нэмжээ

Нийтийн тээврийн зарим чиглэлд шинэ зогсоол нэмжээ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулах зорилгоор зарим чиглэлд шинэ зогсоол нэмлээ.

Тодруулбал,

  • Ч:67 “Морин 3–Нисэх” чиглэлд “Морингийн зам 1”,
  • Х:7 “Туул тосгоны шинэ эцэс–Хангарьд цогцолбор” чиглэлд “Морингийн зам 1”, “Эко Спорт цогцолбор” зогсоолыг шинээр нэмсэн байна.
  •  Х:18 “Улаанбаатар (Тэнгэр плаза)–Багахангай эцэс” чиглэлд “Чулуун овоо”, “Баян зөрлөг”, “Хайрхан зөрлөг”, “Хоолт зөрлөг”, “Баян зөрлөг” урд, хойд зогсоолуудыг шинээр нэмэв.
  • Х:17 “Тэнгэр плаза–Хэрлэн худалдааны төв” чиглэлд “Цонжин болдог”, “Өртөө толгой” урд, хойд зогсоолуудыг шинээр нэмсэн байна.

Дээрх өөрчлөлтийг энэ сарын 26-наас мөрдөж эхэлнэ.